Archive

Archive for the ‘Шүүмж’ Category

Монгол муухай, Америк гоё. /Харамсав*/

January 12, 2011 69 comments

Би одоо энийг юу гэхүү? Би яагаад Монголоо өмөөрч Монгол хүмүүстэй хэрэлдэх ёстой юм бэ?

Монголчуудын тухай Монгол хүмүүст зааж сургах ёстой юм бэ?

Охид минь дээ… Залуучууд минь…

Муу ч гэсэн Монголыгоо битгий гоочилжий л доо.

 

Энд нэг миний мээснжрийн танил бид хоёрын харьцаа буй. Үүнийг уншаад та бүхэнд юу санагдаж байна? Харамсалтай бус уу?

Read more…

Advertisements

Онлайн дэлгүүр нээх үү?

January 8, 2011 22 comments

За хө. Өнөөдөржингөө онлайн дэлгүүр хэсэв. Монголд энэ салбар төдийлөн хүчээ аваагүй ч залуусын дунд танигдаад эхэлчихжээ. Тэгээд монголынхоо и-шопуудыг орж үзвээ. Судалж үзлээ. ималл.мн нь найдваргүй, хулхиддаг, эрээнээс бараа шахдаг, нүүрэндээрээ гоё зураг тавьж захиалгаа авчихаад ирсэн бараа нь хулхи байдаг л гэхийн. Хэн мэдэхэв би ямар юм авч үзсэн биш. Рэйнбов.мн, монголмарт.ком зэрэг сайтууд байнаа. Энэ Read more…

Улаанбаатар хаана нь явна вэ? /Харьцуулалт+фото/

January 6, 2011 Leave a comment

Цагтаа Азийн цагаан дагина гэгддэг байсан Улаанбаатар хот маань Азийн улс гүрнүүдийн хотуудын хөгжлөөс хол хаягджээ. Би зөвхөн Азийн хэмжээнд л асуудал хөндсөн төдий.

Монгол улс мандан бадраг ээ Read more…

Categories: Шүүмж

Тэсэхгүй нь ээ, зугтмаар байна

January 6, 2011 Leave a comment

Би үнэндээ үндсэрхэг үзэлтэн л дээ. Монголдоо төрсөн, монголдоо үхнэ, монгол эхнэр авч, монгол хүүхэдтэй болно. Монгол гэрт амьдрахгүй ч, Монгол маягаар амьдарна. Монгол компанид ажиллаж, Монгол брэндийг төрүүлнэ.

Ингэж л боддог байсан бодол минь өнөөгийн Монголын нийгэмд тодорхой байр суурь эзлээд, дунд нь буцлаад, холигдоод ирэхээр эсрэгээрээ солигдчихдог байна шт. Одоо бол боломж л гарвал гадагшаа гармаар байна, хүнээр хөөлгөж байгаа юм шиг үтэр түргэн Монголоос дайжихыг хүсч байна. Read more…

Хууль зөрчсөн далд реклам /Монгол стандарт тогтооё/

January 4, 2011 Leave a comment

Зурагтаар ойрд “Монгол стандарт тогтооё” гэсэн реклам гарах болжээ. Б.Лхагвасүрэн, Жанцанноров нараар /өшөө бас хэн хэн байлаа даа/ ингэж хэлүүлж байгаа юм чинь нэг том компаний маркетингийн сурталчилгаа гэж  хардлага төрүүлсэн. Мэдээж нөгөө 3 ээс-ээр хамгаалагдсан бүтээгдэхүүн буюу МТС компаний үйлдвэрлэдэг “МОНГОЛ СТАНДАРТ”. Өөрсдөө архиных бус цэвэр усных гэж байгаа боловч ард түмэн бүгд архи гэдэг утгаар нь л хүлээн авна. Би лав Монгол стандарт гэдэг цэвэр ус ууж үзээгүй, архийг нь л ууж байсан. Тийм ч учраас би тэгэж ойлгож байгаа байх. Ийм далд өнгө аястай, ард түмний сонорт санаатай болон санаандгүй алкохолны төрлийн /мэдээж рекламдахыг зөвшөөрөгдсөн хэмжээнээс илүү алкохолтой/ ундааг сурталчлаад л байх юм. Ямар ч тэнэг хүн хараад утга санааг нь ойлгож байгаа шүү дээ. Read more…

Домайн нэрний асуудал /үнийн харьцуулалт/

January 4, 2011 Leave a comment

Домайн нэр гэж ер нь ямар хэрэгтэй юм бэ? Яагаад Монголын ихэнх сайт маань .ком, .нэт, .орг гэсэн домайнтай байдаг юм бэ? Мэдээж домайны өргөтгөл нь тухайн сайтны утга агуулгатай тохирч байх ёстой ч,  ихэнх блог, сайтууд маань гадаад өргөтгөлтэй байх юмаа. Мань мэтийн “ядуувтар” блоггеруудад .мн домайн бол өдрийн бодол шөнийн зүүд мэт санагддаг юм. Мэдээж үнийн хувьд шүү дээ. Интернэт сүлжээний анхдагчуудын нэг “Ногоон” Энхбатын үндэслэсэн Датаком бусдаас урьтаж домайны үйлчилгээг Монгол Улсад явуулах эрхийг авсан билээ. Жилийн эрх нь 35ам.доллар гэгдэх .мн домайныг би хувьдаа үнэтэйд тооцдог юм. Тэгээд ер нь бусад улс орнуудынх ямар байдаг юм бол гээд нэт жоохон ухaваа. Ингээд би бусад улсуудын домайн нэрнүүдийн харьцуулалтыг хийж үзлээ. Гэхдээ домайн маань аль болох хямдхан байх тусмаа илүү хүртээмжтэй болов уу гэж боддог юм. Read more…

Доголдсон Моби ба Шогтсон Юнител

January 1, 2011 Leave a comment

Шинэ жилийн баяр маань урьд жилүүдийнх шигээ л сайхан болж өнгөрөв. Харин энэ жил үүрэн телефоны компаниудын мессеж үйлчилгээ маш их доголдсоныг хэлмээр санагдлаа. Жишээ нь Юнител компаний мессеж үйлчилгээ огт болохгүй, 12 сарын 31-ий өглөөнөөс эхлээд л гадаад руу мессеж бичих үйлчилгээгээ хаасан уу яасан, болохгүй байсан, операторууд нь утсаа авахгүй шогтож бултаад л. Дараа төлбөрт үйлчилгээтэй хэрэглэгчидийнх харин зүгээр байсан нь хэрэглэгчидээ ялгаварлан гадуурхсан явдал гэж үзэхээр байлаа. Мобикомын хувьд бүр 31-ий өглөө л “Мэндчилгээгээ эртхэн явуулаарай, сүлжээний доголдол гарч магадгүй, өөр бусад үйлчилгээнүүдийг авах боломжгүй” гэсэн анхааруулга маягийн мессеж Read more…

Categories: Бодрол, Шүүмж