Archive

Archive for the ‘Шал хэрэггүй’ Category

Надаас дажгүй домайн авах уу?

January 7, 2011 2 comments

Блоггерууддаа зориулаад би өөрт байгаа 10 домайнаас 5 домайнаа зарахаар шийдвээ. Мань мэтийн блоггерууд ямар .мн домайн авч хүчрэх биш дээ. Ер нь зарах домайнуудаа үзүүлэхээс урьтаж домайны өргөтгөлүүд нь ямар учиртайг цухасхан дурдъя аа. Бараг ихэнх нь мэдэх биз дээ. Гэхдээ зарим мэдэхгүй нь мэдэж ав.

.com нь commercial буюу худалдаа арилжааны зориулалттай.
.net нь network буюу сүлжээ.
.org нь organization буюу байгууллага, ашгийн бус байгууллага.
.edu нь education буюу боловсролын салбарыг илэрхийлнэ.
.gov нь government буюу төр засаг.
.info нь information буюу мэдээлэл.
.biz нь business буюу бизнесийн үйл ажиллагаа.
.me нь personal буюу хувь хүний /яг мань мэтийн блоггеруудад тохирсон/
.sc нь sport club
.ws нь web site гэх мэт.

Ингээд өөрт байгаа 5 домайныг танилцуулъя.

1. http://www.my-mongolia.org

Ашгийн бус, төрийн бус байгууллагууд авч ашиглавал тохиромжтой. Бүх л төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллага байж болно. Сургалт, сурталилгаа, судалгаа, суртал ухуулга, сувилал эмнэлэг гээд л. Үнийн хувьд25000₮/1 жил  /холбож өгөх үнэ багтсан/

2. http://www.richmongolia.com

БаянМонгол“. Хэн хүний сонирхлыг татна шүү дээ. Мөн л бүх төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг компани пүүс хоршоо, хувь хүн ч авч болно. Үнийн хувьд35000₮/ 1 жил

3. http://www.sedew.com

Бүх л зүйлс ямар нэгэн сэдэв хөндсөн байдаг. Тийм учраас юунд ч тохирно. Үнийн хувьд35000₮ / 1 жил

4. http://www.2011on.com

Хоёр мянга арван нэгэн он цэг ком гэсэн энэ домайн таны сонирхлыг татна даа. Он хуучрах ч домайн хуучрахгүй. Таны сайтын / блогийн төрсөн он сарыг харуулах уг домайны үнэ35000₮ / 1 жил

5. http://www.shaana.biz

Хаха, шаана биз. Энэ нь манай залуучуудын ихээхэн сонирхоод байдаг хэллэг. Бизнесийн байгууллагууд ч гэлтгүй зүгээр варез, эсхүл блогоороо дамжуулж бизнес хийхийг хүсэгчид зэрэг бүгдэд зориулсан энэхүү домайны үнэ нь 20000₮ / 1 жил

Зиа хө. Эхний ээлжинд энэ хэдийгээ танилцуулъя даа. Байгууллага, албан газруудад бол энэ үнээрээ л зарна. Харин муу блоггерууддаа үнэ хөлсий нь буулгаж, эсхүл лизинг, бартер маягаар өгсөндөө ч яахав. Үнэн шүү хө. Наргиа гэж ойлгов!!!

Хүсвэл нээлттэй эхийн программ ашиглаж /Жуумла опен соурс/ ашиглаж 100000₮-д танилцуулга маягийн, блог маягийн, портал маягийн сайт хийж өгсөн ч болжийшт. Зүгээр суухаар зүлгэж суухаар шийдсэн АДДМАНЗ           ;P

Холбоо барих утас: 95-400-322

Advertisements

Тэсэхгүй нь ээ, зугтмаар байна

January 6, 2011 Leave a comment

Би үнэндээ үндсэрхэг үзэлтэн л дээ. Монголдоо төрсөн, монголдоо үхнэ, монгол эхнэр авч, монгол хүүхэдтэй болно. Монгол гэрт амьдрахгүй ч, Монгол маягаар амьдарна. Монгол компанид ажиллаж, Монгол брэндийг төрүүлнэ.

Ингэж л боддог байсан бодол минь өнөөгийн Монголын нийгэмд тодорхой байр суурь эзлээд, дунд нь буцлаад, холигдоод ирэхээр эсрэгээрээ солигдчихдог байна шт. Одоо бол боломж л гарвал гадагшаа гармаар байна, хүнээр хөөлгөж байгаа юм шиг үтэр түргэн Монголоос дайжихыг хүсч байна. Read more…

Чи Монгол хүн мөн үү?

January 3, 2011 Leave a comment

Залуусаа та нар Монгол хүн мөн үү? Бүр уур хүргээ хаячлаа…

Гадаад соёлоос улбаатай Шинэ Жилийн баярыг хамгийн өндөр хэмжээнд ач холбогдол өгч, хэдэн сарын өмнөөс өмсөх хувтсаа бэлдэж, өдөржингөө гоо сайханд сууж үс зүс, нүүр царайгаа гурилдаж, тухайн баярыг сэтгэл догдлон хүлээдэг хирнээ Эзэн Чингисээс улбаатай Сар Шинийхээ баярт огт ач холбогдол өгөхгүйгээр барахгүй төвөгшөөж, битгий болоосой гэх маягийн юм ярьж байгаа нь миний уур уцаарыг хөдөлгөж, уушиг зүрхийг минь савлуулж байна.

Яахлээрээ….? Гүэ яахлээрээ төвөгшөөдөг юм. Үнэндээ Read more…

Хайраас үнэтэй нөхөрлөл /богино өгүүллэг/

January 3, 2011 Leave a comment

Аддманз нь зүгээр сууж байхаар гээд нэг ийм өгүүллэг маягийн зүйл бичиж Монки.мн-ий “Найз” уралдаанд оролцсон юмаа хө. Зохиолч биш учир ямарваа нэгэн алдаа байхыг үгүйсгэхгүй, өршөөн хэлтрүүлнэ биз ээ. Ингээд та бүхэн уншиж соёрхоно уу. Уншчихаад комментоо мартав даа. xD

Read more…

Монки.мн-д оруулсан шүлэг.

January 3, 2011 Leave a comment

Гунигаар инээсэн нүдийг чинь мөрөөдлөөр илбэнэ, миний гар

Гутралаар дүүрсэн царайг чинь  хүслээр дүүргэнэ, миний бодол

Харууслаар эгшиглэх хоолойг чинь яруугаар эгшиглүүлнэ, миний ам

Хариу тус юу ч нэхэхгүй ээ, хэзээд би чиний найз

 

Зовох үед чинь хажууд тань байж, жаргалыг дуудна, миний сэтгэл

Зорилгогүй үед тань дэргэд чинь байж, чиглүүлэгч болно, миний зүтгэл

Бачуу өвлийн жихүүн үдэш, дулаацуулна чамайг, миний гар

Баярлалаа гэх хэрэггүй дээ, хэзээд би чиний найз

 

Архидах үед хундага тулгах, бэлтэй найз би байна.

Авгайдаа гардуулахад “дотоож” аваачих, бичил худалч би байна*

Гарахад түлхэх, ороход татах, билетчин найз би байна

Ганцаардах үед чинь хажууд тань байх, бирд найз би байна

 

 

* “Шинэ Үе” продакшны хошин шогийн хэсэг. Бооёо-д бүх найзууд нь улаан дотоож аваачиж өгөөд, нөгөөдөх нь олон улаан дотоожтой болчихдог.