Archive

Archive for the ‘Судалгаа ба илтгэл’ Category

Домайн нэрний асуудал /үнийн харьцуулалт/

January 4, 2011 Leave a comment

Домайн нэр гэж ер нь ямар хэрэгтэй юм бэ? Яагаад Монголын ихэнх сайт маань .ком, .нэт, .орг гэсэн домайнтай байдаг юм бэ? Мэдээж домайны өргөтгөл нь тухайн сайтны утга агуулгатай тохирч байх ёстой ч,  ихэнх блог, сайтууд маань гадаад өргөтгөлтэй байх юмаа. Мань мэтийн “ядуувтар” блоггеруудад .мн домайн бол өдрийн бодол шөнийн зүүд мэт санагддаг юм. Мэдээж үнийн хувьд шүү дээ. Интернэт сүлжээний анхдагчуудын нэг “Ногоон” Энхбатын үндэслэсэн Датаком бусдаас урьтаж домайны үйлчилгээг Монгол Улсад явуулах эрхийг авсан билээ. Жилийн эрх нь 35ам.доллар гэгдэх .мн домайныг би хувьдаа үнэтэйд тооцдог юм. Тэгээд ер нь бусад улс орнуудынх ямар байдаг юм бол гээд нэт жоохон ухaваа. Ингээд би бусад улсуудын домайн нэрнүүдийн харьцуулалтыг хийж үзлээ. Гэхдээ домайн маань аль болох хямдхан байх тусмаа илүү хүртээмжтэй болов уу гэж боддог юм. Read more…

Advertisements

Гамшигтай тэмцэхэд газрын зураг хэрэгтэй. /видео+орчуулга/

January 2, 2011 Leave a comment

Лалитэш Катрагадда нь Энэтхэг хүн бөгөөд http://www.ted.com-д өөрийн “Эдийн засагаа бэхжүүлж гамшигтай тэмцэхэд газрын зураг чухал үүрэгтэй” гэсэн илтгэлийг тавьж байжээ. Ингээд Аддманз миний бие тэрхүү илтгэлийг нь Ютүб-ээс олж орчуулан та бүхэндээ хүргэж байгаадаа таатай байна. Энэ талаарх өөрийн дүгнэлтээ та хэлнэ үү. Read more…

Хамгийн шийдвэрлэхэд хэцүү асуудал “Сургалтын төлбөр”

January 1, 2011 Leave a comment

“Оюутан залуусын сайн дурын нэгдэл”-ээс гаргасан энэхүү судалгаанд оролцсон хот хөдөөгийн их дээд сургуулийн 30.000 оюутны 60 гаруй хувь нь хөдөөнөөс ирж суралцаж, тэдний 50-аас дээш хувь нь гэр хороололд хашаа байшин түрээслэж, айлд болон хувийн байшиндаа амьдарч байна гэж гарчээ. Уг судалгааны үр дүн нь одоогийн нөхцөл байдалтай яв цав таарч байна гэж үзсэний үндсэн дээр блогтоо оруулав. Маш хэрэгтэй, сайн судалгаа болж чаджээ. Read more…

Дэлхийн хүн амын өсөлтийг зогсоох боломж /Видео+Орчуулга/

January 1, 2011 Leave a comment

Дэлхийн хүн ам ойрын 50 жилд хоёр дахин өснө гэсэн судалгааг эрдэмтэд гаргаад байгаа билээ. Энэ нь одоо байгаа 7 тэрбум маань 14 хүртэл үржинэ гэсэн үг юм. Энэ нь бидний амьдран буй дэлхий минь биднийгээ даахаа байж, шулуухнаар хэлэхэд мөхлийн ирмэгт аваачих юм. Гэхдээ бидэнд дэлхийн хүн амын өсөлтийг зогсоож болох арга зам байна. Хүмүүсийн амьдралын түвшин, эдийн засгийн байдлыг сайжруулсанаар 2050 он гэхэд зогсож болно гэж магадлалч Ханс Рослинг үзэж байна. Read more…