Archive

Archive for the ‘Орчуулга’ Category

Монгол Төгрөгийг магтму

January 3, 2011 Leave a comment

Хятад, Орос улсуудтай хиллэдэг Монгол маань уул уурхайн салбарт голлох тоглогчийн үүргийг гүйцэтгэх төлөвтэй байна хэмээн Wall Street Journal үзэж байна. Үнэхээр ч Монгол улс маань дэлхийн хөрөнгийн зах зээл, уул уурхайн салбарт Хятадын төгс нийлүүлэгч болж чадахуйц улс хэмээн тодруулсан аж.

Азийн төдийлөн нэрд гараагүй мөнгөн тэмдэгт болох ТӨГРӨГ нь ам долларын эсрэг хамгийн өндөр хувиар буюу 16,7 хувиар өссөн байна. Үүний талаар Роберт Флинт хэлэхдээ “Төгрөгийн ханш, капитал хоёр зэрэг өсч байна, хэрвээ үүнийг эртнээс харж ашиг олж байгаа хүн бол маш алсын хараатай хүн юм, би хэзээ төгрөгийн арилжаалагдаж байхыг хараагүй” гэжээ.

Үнэхээр Монгол төгрөг маань дэлхийн хөрөнгийн, валютын зах зээл дээр тоглож эхэлсэн бол Монгол улс хөгжиж байгаагийн нэг илрэл бус уу.

Аддманз би үнэхээр баярлаж байна.

Эх Сурвалж

Advertisements

Гамшигтай тэмцэхэд газрын зураг хэрэгтэй. /видео+орчуулга/

January 2, 2011 Leave a comment

Лалитэш Катрагадда нь Энэтхэг хүн бөгөөд http://www.ted.com-д өөрийн “Эдийн засагаа бэхжүүлж гамшигтай тэмцэхэд газрын зураг чухал үүрэгтэй” гэсэн илтгэлийг тавьж байжээ. Ингээд Аддманз миний бие тэрхүү илтгэлийг нь Ютүб-ээс олж орчуулан та бүхэндээ хүргэж байгаадаа таатай байна. Энэ талаарх өөрийн дүгнэлтээ та хэлнэ үү. Read more…

Дэлхийн хүн амын өсөлтийг зогсоох боломж /Видео+Орчуулга/

January 1, 2011 Leave a comment

Дэлхийн хүн ам ойрын 50 жилд хоёр дахин өснө гэсэн судалгааг эрдэмтэд гаргаад байгаа билээ. Энэ нь одоо байгаа 7 тэрбум маань 14 хүртэл үржинэ гэсэн үг юм. Энэ нь бидний амьдран буй дэлхий минь биднийгээ даахаа байж, шулуухнаар хэлэхэд мөхлийн ирмэгт аваачих юм. Гэхдээ бидэнд дэлхийн хүн амын өсөлтийг зогсоож болох арга зам байна. Хүмүүсийн амьдралын түвшин, эдийн засгийн байдлыг сайжруулсанаар 2050 он гэхэд зогсож болно гэж магадлалч Ханс Рослинг үзэж байна. Read more…