Archive

Archive for the ‘Интернэт’ Category

Бусдыг хохироосон ардчилал байх ёсгүй

January 5, 2011 Leave a comment

Саяхан нэг сүржин нэртэй, даржин журам гарсныг мэдэж байгаа байх. Албан ёсны нэр нь “Харилцаа холбооны сүлжээгээр вэб сайтын үйлчилгээг эрхлэхэд баримтлах түр журам” гэдэг ажээ. Энэ нь бүтэн 6 бүлэг олооон гэгчийн зүйлтэй өргөн журам болсон боловч үүнийг би нэг өгүүлбэрээр л тайлбарлаж чадахаар байна.

“Чиний эрх бусдын эрхээр хязгаарлагдана буюу бусдыг хохироосон ардчилал байх ёсгүй” Read more…

Advertisements

Mongolian Official Foreign Currency Reserve Tops $2 billion USD

January 4, 2011 Leave a comment

According to Bank of Mongolia, the country’s official foreign currency reserve has exceeded $2 billion USD as of end of December this year. The reserve has already hit all time record of $1.6 billion by the end of November, 2010. Mongolian tugrik was the best performing currency in the world followed by Australian dollar, appreciating by 16 percent since the beginning of this year due to increased inflow of foreign investment and high central bank policy rate (currently at 11 percent). This is despite frequent intervention by the Bank of Mongolia.
Separately, Finance Minister S.Bayartsogt expects that GDP will rise 8 percent this year after contracting 1.2 percent in 2009. Industrial production grew by 15 percent as of September this year.

Posted by MongolianPortfolio.com

Домайн нэрний асуудал /үнийн харьцуулалт/

January 4, 2011 Leave a comment

Домайн нэр гэж ер нь ямар хэрэгтэй юм бэ? Яагаад Монголын ихэнх сайт маань .ком, .нэт, .орг гэсэн домайнтай байдаг юм бэ? Мэдээж домайны өргөтгөл нь тухайн сайтны утга агуулгатай тохирч байх ёстой ч,  ихэнх блог, сайтууд маань гадаад өргөтгөлтэй байх юмаа. Мань мэтийн “ядуувтар” блоггеруудад .мн домайн бол өдрийн бодол шөнийн зүүд мэт санагддаг юм. Мэдээж үнийн хувьд шүү дээ. Интернэт сүлжээний анхдагчуудын нэг “Ногоон” Энхбатын үндэслэсэн Датаком бусдаас урьтаж домайны үйлчилгээг Монгол Улсад явуулах эрхийг авсан билээ. Жилийн эрх нь 35ам.доллар гэгдэх .мн домайныг би хувьдаа үнэтэйд тооцдог юм. Тэгээд ер нь бусад улс орнуудынх ямар байдаг юм бол гээд нэт жоохон ухaваа. Ингээд би бусад улсуудын домайн нэрнүүдийн харьцуулалтыг хийж үзлээ. Гэхдээ домайн маань аль болох хямдхан байх тусмаа илүү хүртээмжтэй болов уу гэж боддог юм. Read more…

Гамшигтай тэмцэхэд газрын зураг хэрэгтэй. /видео+орчуулга/

January 2, 2011 Leave a comment

Лалитэш Катрагадда нь Энэтхэг хүн бөгөөд http://www.ted.com-д өөрийн “Эдийн засагаа бэхжүүлж гамшигтай тэмцэхэд газрын зураг чухал үүрэгтэй” гэсэн илтгэлийг тавьж байжээ. Ингээд Аддманз миний бие тэрхүү илтгэлийг нь Ютүб-ээс олж орчуулан та бүхэндээ хүргэж байгаадаа таатай байна. Энэ талаарх өөрийн дүгнэлтээ та хэлнэ үү. Read more…

TED.COM ба Хамгийн хэрэгтэй мэдээллийн уурхай

January 1, 2011 Leave a comment

TED нь хүмүүний нийгэмд өөрийн шинэ санаа, ач тус, мөн хэрэгцээт мэдээ, мэдээлэл өгч буй хүмүүсийн эрдэм мэдлэг, судалгаа шинжилгээ зэргийг хэн бүхэнд түгээгч төрийн бус байгууллага юм. Тус төрийн буй байгууллага нь анх 1984 онд байгуулагдсан түүхтэй. Read more…

“Wikileaks”-ын захирал Ж.Ассанж гэж хэн бэ?

January 1, 2011 Leave a comment

Бүтэн нэр нь Жулиан Пол Ассанж бөгөөд тэрбээр 1971 онд Австралийн Таунсвиллд төржээ. Эцгийнх нь талаар нарийн мэдээлэл байхгүй ч түүний удам Хятадын Sang овогтноос гаралтай гэнэ. Ассанжийг ойтой байхад нь эх нь нэгэн нүүдлийн театрын захиралтай гэрлэснээр бяцхан хүү театрын Read more…

Фэйсбүк ба Твиттер

December 30, 2010 Leave a comment

Дараах судалгаанаас харахад бидний өдөр тутмын хэрэглээ болсон хоёр маань хоорондоо маш их зөрүүтэй статистиктэй юм. Фэйсбүк 500 сая хэрэглэгчтэй байхад Твиттер маань 106 сая байх юм. Өшөө бас хэд нь өдөр бүр хаягаараа ордог, хэд нь мобайлаар ордог, насны, хүйсний ялгаа зэргийг маш дэлгэрэнгүйгээр гаргасан статистикийг та бүхэн сонирхоно уу. Read more…