Archive

Archive for the ‘Бодрол’ Category

Монгол муухай, Америк гоё. /Харамсав*/

January 12, 2011 69 comments

Би одоо энийг юу гэхүү? Би яагаад Монголоо өмөөрч Монгол хүмүүстэй хэрэлдэх ёстой юм бэ?

Монголчуудын тухай Монгол хүмүүст зааж сургах ёстой юм бэ?

Охид минь дээ… Залуучууд минь…

Муу ч гэсэн Монголыгоо битгий гоочилжий л доо.

 

Энд нэг миний мээснжрийн танил бид хоёрын харьцаа буй. Үүнийг уншаад та бүхэнд юу санагдаж байна? Харамсалтай бус уу?

Read more…

Онлайн дэлгүүр нээх үү?

January 8, 2011 22 comments

За хө. Өнөөдөржингөө онлайн дэлгүүр хэсэв. Монголд энэ салбар төдийлөн хүчээ аваагүй ч залуусын дунд танигдаад эхэлчихжээ. Тэгээд монголынхоо и-шопуудыг орж үзвээ. Судалж үзлээ. ималл.мн нь найдваргүй, хулхиддаг, эрээнээс бараа шахдаг, нүүрэндээрээ гоё зураг тавьж захиалгаа авчихаад ирсэн бараа нь хулхи байдаг л гэхийн. Хэн мэдэхэв би ямар юм авч үзсэн биш. Рэйнбов.мн, монголмарт.ком зэрэг сайтууд байнаа. Энэ Read more…

Тэсэхгүй нь ээ, зугтмаар байна

January 6, 2011 Leave a comment

Би үнэндээ үндсэрхэг үзэлтэн л дээ. Монголдоо төрсөн, монголдоо үхнэ, монгол эхнэр авч, монгол хүүхэдтэй болно. Монгол гэрт амьдрахгүй ч, Монгол маягаар амьдарна. Монгол компанид ажиллаж, Монгол брэндийг төрүүлнэ.

Ингэж л боддог байсан бодол минь өнөөгийн Монголын нийгэмд тодорхой байр суурь эзлээд, дунд нь буцлаад, холигдоод ирэхээр эсрэгээрээ солигдчихдог байна шт. Одоо бол боломж л гарвал гадагшаа гармаар байна, хүнээр хөөлгөж байгаа юм шиг үтэр түргэн Монголоос дайжихыг хүсч байна. Read more…

Бусдыг хохироосон ардчилал байх ёсгүй

January 5, 2011 Leave a comment

Саяхан нэг сүржин нэртэй, даржин журам гарсныг мэдэж байгаа байх. Албан ёсны нэр нь “Харилцаа холбооны сүлжээгээр вэб сайтын үйлчилгээг эрхлэхэд баримтлах түр журам” гэдэг ажээ. Энэ нь бүтэн 6 бүлэг олооон гэгчийн зүйлтэй өргөн журам болсон боловч үүнийг би нэг өгүүлбэрээр л тайлбарлаж чадахаар байна.

“Чиний эрх бусдын эрхээр хязгаарлагдана буюу бусдыг хохироосон ардчилал байх ёсгүй” Read more…

Хууль зөрчсөн далд реклам /Монгол стандарт тогтооё/

January 4, 2011 Leave a comment

Зурагтаар ойрд “Монгол стандарт тогтооё” гэсэн реклам гарах болжээ. Б.Лхагвасүрэн, Жанцанноров нараар /өшөө бас хэн хэн байлаа даа/ ингэж хэлүүлж байгаа юм чинь нэг том компаний маркетингийн сурталчилгаа гэж  хардлага төрүүлсэн. Мэдээж нөгөө 3 ээс-ээр хамгаалагдсан бүтээгдэхүүн буюу МТС компаний үйлдвэрлэдэг “МОНГОЛ СТАНДАРТ”. Өөрсдөө архиных бус цэвэр усных гэж байгаа боловч ард түмэн бүгд архи гэдэг утгаар нь л хүлээн авна. Би лав Монгол стандарт гэдэг цэвэр ус ууж үзээгүй, архийг нь л ууж байсан. Тийм ч учраас би тэгэж ойлгож байгаа байх. Ийм далд өнгө аястай, ард түмний сонорт санаатай болон санаандгүй алкохолны төрлийн /мэдээж рекламдахыг зөвшөөрөгдсөн хэмжээнээс илүү алкохолтой/ ундааг сурталчлаад л байх юм. Ямар ч тэнэг хүн хараад утга санааг нь ойлгож байгаа шүү дээ. Read more…

Чи Монгол хүн мөн үү?

January 3, 2011 Leave a comment

Залуусаа та нар Монгол хүн мөн үү? Бүр уур хүргээ хаячлаа…

Гадаад соёлоос улбаатай Шинэ Жилийн баярыг хамгийн өндөр хэмжээнд ач холбогдол өгч, хэдэн сарын өмнөөс өмсөх хувтсаа бэлдэж, өдөржингөө гоо сайханд сууж үс зүс, нүүр царайгаа гурилдаж, тухайн баярыг сэтгэл догдлон хүлээдэг хирнээ Эзэн Чингисээс улбаатай Сар Шинийхээ баярт огт ач холбогдол өгөхгүйгээр барахгүй төвөгшөөж, битгий болоосой гэх маягийн юм ярьж байгаа нь миний уур уцаарыг хөдөлгөж, уушиг зүрхийг минь савлуулж байна.

Яахлээрээ….? Гүэ яахлээрээ төвөгшөөдөг юм. Үнэндээ Read more…

Хайраас үнэтэй нөхөрлөл /богино өгүүллэг/

January 3, 2011 Leave a comment

Аддманз нь зүгээр сууж байхаар гээд нэг ийм өгүүллэг маягийн зүйл бичиж Монки.мн-ий “Найз” уралдаанд оролцсон юмаа хө. Зохиолч биш учир ямарваа нэгэн алдаа байхыг үгүйсгэхгүй, өршөөн хэлтрүүлнэ биз ээ. Ингээд та бүхэн уншиж соёрхоно уу. Уншчихаад комментоо мартав даа. xD

Read more…