Archive

Author Archive

Монгол муухай, Америк гоё. /Харамсав*/

January 12, 2011 69 comments

Би одоо энийг юу гэхүү? Би яагаад Монголоо өмөөрч Монгол хүмүүстэй хэрэлдэх ёстой юм бэ?

Монголчуудын тухай Монгол хүмүүст зааж сургах ёстой юм бэ?

Охид минь дээ… Залуучууд минь…

Муу ч гэсэн Монголыгоо битгий гоочилжий л доо.

 

Энд нэг миний мээснжрийн танил бид хоёрын харьцаа буй. Үүнийг уншаад та бүхэнд юу санагдаж байна? Харамсалтай бус уу?

Read more…

Advertisements

Шинэ логонууд – 38 Logos

January 10, 2011 2 comments

Алдартай брэндүүдийн логонууд нь маш энгийн мөртлөө өвөрмөц шийдэлтэй байх юмаа. Брэндүүдийнх нь нэрийг бичсэнгүй. Угаасаа зурагнаасаа хараад мэдэгдэхээр байгаа. Та нар сонирх доо.

Read more…

Онлайн дэлгүүр нээх үү?

January 8, 2011 22 comments

За хө. Өнөөдөржингөө онлайн дэлгүүр хэсэв. Монголд энэ салбар төдийлөн хүчээ аваагүй ч залуусын дунд танигдаад эхэлчихжээ. Тэгээд монголынхоо и-шопуудыг орж үзвээ. Судалж үзлээ. ималл.мн нь найдваргүй, хулхиддаг, эрээнээс бараа шахдаг, нүүрэндээрээ гоё зураг тавьж захиалгаа авчихаад ирсэн бараа нь хулхи байдаг л гэхийн. Хэн мэдэхэв би ямар юм авч үзсэн биш. Рэйнбов.мн, монголмарт.ком зэрэг сайтууд байнаа. Энэ Read more…

Худалдах, худалдан авах гэрээний суурь нөхцөл буюу “Инкотермс”

January 7, 2011 1 comment

Худалдааны гэрээний суурь нөхцөл буюу Инкотермс гэж талуудын үүргийг тодорхойлж, гэмтэл, гэнэтийн сүйрлийн эрсдэл нь худалдагчаас худалдан авагчид шилжих үеийг цаах баримт гэж ойлгож болно. Үүнд барааг худалдагчаас худалдан авагчид хүргэхэд тээвэрлэх зардлыг хэн хариуцах, юугаар яаж явуулах, гаалийн татварыг хэн төлөх зэргийг зааж өгдөг. Энэ нь маш их зардал бөгөөд бараг барааны үнийн тал хувь нь ч болж болдог. Инкотермс нь 1936 оноос эхлэн одоогийн хэрэглэж буй хэлбэртээ орохоор шинэчлэгдсээр ирсэн. Хамгийн сүүлчийнх нь 2009 онд гарсан. Read more…

Надаас дажгүй домайн авах уу?

January 7, 2011 2 comments

Блоггерууддаа зориулаад би өөрт байгаа 10 домайнаас 5 домайнаа зарахаар шийдвээ. Мань мэтийн блоггерууд ямар .мн домайн авч хүчрэх биш дээ. Ер нь зарах домайнуудаа үзүүлэхээс урьтаж домайны өргөтгөлүүд нь ямар учиртайг цухасхан дурдъя аа. Бараг ихэнх нь мэдэх биз дээ. Гэхдээ зарим мэдэхгүй нь мэдэж ав.

.com нь commercial буюу худалдаа арилжааны зориулалттай.
.net нь network буюу сүлжээ.
.org нь organization буюу байгууллага, ашгийн бус байгууллага.
.edu нь education буюу боловсролын салбарыг илэрхийлнэ.
.gov нь government буюу төр засаг.
.info нь information буюу мэдээлэл.
.biz нь business буюу бизнесийн үйл ажиллагаа.
.me нь personal буюу хувь хүний /яг мань мэтийн блоггеруудад тохирсон/
.sc нь sport club
.ws нь web site гэх мэт.

Ингээд өөрт байгаа 5 домайныг танилцуулъя.

1. http://www.my-mongolia.org

Ашгийн бус, төрийн бус байгууллагууд авч ашиглавал тохиромжтой. Бүх л төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллага байж болно. Сургалт, сурталилгаа, судалгаа, суртал ухуулга, сувилал эмнэлэг гээд л. Үнийн хувьд25000₮/1 жил  /холбож өгөх үнэ багтсан/

2. http://www.richmongolia.com

БаянМонгол“. Хэн хүний сонирхлыг татна шүү дээ. Мөн л бүх төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг компани пүүс хоршоо, хувь хүн ч авч болно. Үнийн хувьд35000₮/ 1 жил

3. http://www.sedew.com

Бүх л зүйлс ямар нэгэн сэдэв хөндсөн байдаг. Тийм учраас юунд ч тохирно. Үнийн хувьд35000₮ / 1 жил

4. http://www.2011on.com

Хоёр мянга арван нэгэн он цэг ком гэсэн энэ домайн таны сонирхлыг татна даа. Он хуучрах ч домайн хуучрахгүй. Таны сайтын / блогийн төрсөн он сарыг харуулах уг домайны үнэ35000₮ / 1 жил

5. http://www.shaana.biz

Хаха, шаана биз. Энэ нь манай залуучуудын ихээхэн сонирхоод байдаг хэллэг. Бизнесийн байгууллагууд ч гэлтгүй зүгээр варез, эсхүл блогоороо дамжуулж бизнес хийхийг хүсэгчид зэрэг бүгдэд зориулсан энэхүү домайны үнэ нь 20000₮ / 1 жил

Зиа хө. Эхний ээлжинд энэ хэдийгээ танилцуулъя даа. Байгууллага, албан газруудад бол энэ үнээрээ л зарна. Харин муу блоггерууддаа үнэ хөлсий нь буулгаж, эсхүл лизинг, бартер маягаар өгсөндөө ч яахав. Үнэн шүү хө. Наргиа гэж ойлгов!!!

Хүсвэл нээлттэй эхийн программ ашиглаж /Жуумла опен соурс/ ашиглаж 100000₮-д танилцуулга маягийн, блог маягийн, портал маягийн сайт хийж өгсөн ч болжийшт. Зүгээр суухаар зүлгэж суухаар шийдсэн АДДМАНЗ           ;P

Холбоо барих утас: 95-400-322

Босоцгоо миний дарлагдсан Өвөр Монгол

January 6, 2011 2 comments

Өвөр Монголд сурдаг 2 Монгол оюутанг Монголчууд маань Өвөрчүүдээ өмөөрчээ гэж үзэж байгаа, а Хятадуудын үзэж байгаагаар бол нийгмийн амгалан тайван байдлыг алдагдуулахаар уриалан дуудсан, тухирсан гэх шалтгаанаар Хятад даяар эрэн сурвалжилж байгаа юм байх.

Уг дууны үгийг видеоны хамт хүргэж байна. Read more…

Categories: Уриалга

Улаанбаатар хаана нь явна вэ? /Харьцуулалт+фото/

January 6, 2011 Leave a comment

Цагтаа Азийн цагаан дагина гэгддэг байсан Улаанбаатар хот маань Азийн улс гүрнүүдийн хотуудын хөгжлөөс хол хаягджээ. Би зөвхөн Азийн хэмжээнд л асуудал хөндсөн төдий.

Монгол улс мандан бадраг ээ Read more…

Categories: Шүүмж