Home > Бодрол, Уриалга, Шүүмж > Онлайн дэлгүүр нээх үү?

Онлайн дэлгүүр нээх үү?

За хө. Өнөөдөржингөө онлайн дэлгүүр хэсэв. Монголд энэ салбар төдийлөн хүчээ аваагүй ч залуусын дунд танигдаад эхэлчихжээ. Тэгээд монголынхоо и-шопуудыг орж үзвээ. Судалж үзлээ. ималл.мн нь найдваргүй, хулхиддаг, эрээнээс бараа шахдаг, нүүрэндээрээ гоё зураг тавьж захиалгаа авчихаад ирсэн бараа нь хулхи байдаг л гэхийн. Хэн мэдэхэв би ямар юм авч үзсэн биш. Рэйнбов.мн, монголмарт.ком зэрэг сайтууд байнаа. Энэ хоёрыг хайсны эцэст л оллоо. Тэрнээс биш нэрий нь анх удаа л сонсож байна. Учир нь байшингүй дэлгүүр ажээ. Өөрөөр хэлбэл надтай адилхан нэг баагий гадаад онлайн дэлгүүрээс хэдэн гайгүй зураг аплооддоод үнийг нь мангар өсгөөд тавьчдаг. Мэдээлэл, мэдлэг хомс, баярхуу, басхүү залхуу хэд нь тэндээс л захиалсан нь дээр гэж боддог нь тэр хүнийг баярлуулж байдаг байх. Бас төдийлөн хүчтэй сурталчилгаа хийж чадахгүй тэрүүхэн тэндээ партизан маркетингаар ажиллаж байгаа нь энэ дэлгүүрийн цаана ганц хоёрхон банди /магадгүй залуучууд/ байгаа бололтой гэж үзэхэд хүргэсэн. Гол ашиг олдог суваг нь 20 долларын барааг Монголчуудад 40000-аар зардагт байгаа юм. Төдийлөн ашиг өгөхгүй ч энэ чинь “өрхийн орлого” болоол явчихна.

Тэгээд энэ бүгдийг бодсоны эцэст би өөрөө хүмүүстэй хамтарч и-шоп нээхээр сэтгэл шулуудаад байна. Энэ салбарыг цогцоор нь, бодитоор оруулж ирэх цаг нь болжээ. Монголд байгаа ихэнх и-шоп-ууд бараагаа европоос гэдэг ч гонконгоос, солонгосоос гэдэг ч гуанжоу-аас, бээжингээс гэдэг ч Эрээнээс оруулж ирдэг байх юм. /Мэдээж зарим бараа нь ориг байж болох, гэхдээ харваас бүгд биш/

Монголчууд маань өөрсдөө Хонконгын онлайн дэлгүүрүүдээс худалдаад авч болно л доо. Тэрэнтэй холбоо барих, холбогдох, бараа захиалах нтр нь хэрэглэгчид маш ярвигтай. Бас хэрэглэгчдэд дарамт болдог нэг тал нь наашаа ирэх тээврийн зардал буюу шиппинг кост. Энэ зардал нь Монгол руу гэхээр бараг авах бараанаасаа ч үнэтэй болж байна лээ. Тиймээс энэ тал дээр хүргэлтийн компаниудтай хамтарч ажиллах хэрэгтэй байна. Энэ талаар бас судлах нь зүйтэй байна.

Би мэдээж брэнд бараа зарахгүй ээ, надад тэгэх эрх ч байхгүй.  Эрхийг нь авахыг ч хүсэхгүй байна. Гэхдээ хэрэглэгчидээ хохироохыг ч хүсэхгүй байна.  Одоогийн хорооллын дэлгүүрүүдээр зарагддаг бараанууд бүгд л Хонконгоос орж ирдэг, эсвэл Бээжингийн улсын үйлдвэрийн сайн чанарын хувтаснууд байдын байна. Би яагаад энэ бүгдийг оруулж ирж чадахгүй гэж. Би Монголын энэ сайтуудаас илүү менежмент хийж чадна. Би масс-т таниулж чадна. Гэхдээ надад судлах, хийх олон ажлууд байнаа бас. Эхнээс нь Хонконг дэлгүүрүүдтэй холбоо тогтоогоод эхлэж байна.

Энэ талын бизнес сонирхдог, сонирхож эхлэж байгаа хүмүүстэй хамтарч ажилласан ч яахав. Лангуутай хүнтэй бол бүр мөнгө төлж хамтарсан ч болж байна.  xD

Энэ талаарх бодлуудаа Холбоо барих хэсэгт гарчиглаж байгаад үлдээгээрэй. Та нарын санал шүүмж их хэрэгтэй байгаамсан.

 

Advertisements
  1. engiin
    January 9, 2011 at 7:18 pm

    tiim shuu ene uilchilgee mash homsdoltoi bgaa deer ni bas naidvargui yum shig bgaan chamd sanaa niilsen humuus oldoh bhaa amjilt husey

  2. January 9, 2011 at 9:50 pm

    Эй баярлалаа. Энэ талаар нилээн судлаж үзлээ. Боломжийн….
    Гэхдээ бас ганцаараа хүчрэхгүй юм шиг санагдаад, гэхдээ болгоноо хө.

  3. engiin
    January 9, 2011 at 11:15 pm

    anha chi chadnaa bi hamtarch chadahgi ch demjine eee chin setgeleesee

  4. January 10, 2011 at 1:41 am

    өө баярлалаа. чиний дэмжлэг ч их хэрэгтэй шүү…
    Эхнээсээ хүмүүс холбогдож л байна. 2 сарын дундуур (цагаан сарын дараачаас) -аас ажил хэрэг болгох санаа байнадаа.

  5. engiin
    January 10, 2011 at 3:08 am

    aan ashguidee hurdan l butej bgan bna ^_^

  6. January 10, 2011 at 4:41 pm

    хаарин тэхх….

  7. mia
    January 15, 2011 at 4:34 pm

    bi ene talaar bas sonirhoj sudalj ehleed baraagaa zahialj ehleh geed l baij bgaa neg yum ni gaali deer bna, ghdee gaaliin asuudaliig shiidej bolno … ene ih ashigtai baih gj bodood bgaanshdee

  8. January 15, 2011 at 6:59 pm

    Би хамтарж ажиллая. saku_tip@yahoo.com

  9. January 16, 2011 at 9:47 pm

    Миа: Жижиглэнгийн бараа гааль дээр саатахгүй л дээ хө. Түүнд асуудал байхгүй байх.
    Саку: Мснжиртээ нэмчихлээ…

  10. February 1, 2011 at 5:00 pm

    Хөөх яасан онгироо нөхөр вэ. Чи ЭРЭЭН гэж хаанаас мэднэ вэ. Эрээний бараа ямар байдаг юм бэ? Чи хийж бүтээж байгаа хэн нэгнийг битгий ингэж доромжил. Ингэж ярьсан хүн хэзээ ч амжилтанд хүрдэггүй юм. Үнэхээр л хийж чадаж байвал амжилт хүсье дээ. Хэн нэгний хийсэн зүйл хийж буй зүйлийг доромжилж болохгүйсэн дээ. ЧИ ИХ БҮДҮҮЛЭГ хүн юмаа. Чи мэдэхгүй байна гэдэг чиний л буруу шүү дээ.

  11. February 1, 2011 at 5:22 pm

    Аан бас. Хонг-Конгын сайтаас шууд авч болно ч гэх шиг. Энэ бол худлаа зүйл л дээ. Маш их SCAMMER сайтууд байдаг юм. Тэр бүгдийг танина гэдэг бас хэцүү л дээ. За за юу ч гэсэн чиний мундаг ажилд амжилт хүсье.

  12. February 1, 2011 at 10:26 pm

    Хялбар зүйл биш гэдгий нь мэднээ хө. Баярын дараачаас ажлаа эхлэхээр болчихоод байгаа. Одоохондоо нууцлъя. Хэн нэгэний хийсэн зүйлийг гоочилж болохгүй ээ, бас хэн нэгэнийхээ хийх гэж байгаа зүйлийг ч гоочилж болохгүй мэт…

  13. February 1, 2011 at 11:58 pm

    Юуны өмнө энэ ажилд нь амжилт хүсье. Би нэг удаа интернэт бизнес хийх гэж оролдоод шатаж байсан хэхэ. Гэхдээ санааны хувьд дээрхээс их өөр байсан. Яагаад шатсан бэ гэхээр маш муу вэб сайт хийлгэсэн. Хост ч гэсэн их хямдхан муу хостыг их үнэтэй авсан. Интернэт салбарт ямммар ч туршлагагүй байсан болхоор олон зүйл дээр алдсөөн.

    Сайн төлөвлөөд сайн хийгээрэй. Ахин амжилт хүсье

  14. bebe
    February 21, 2011 at 4:27 pm

    өөөө монголд бас ийм сайтууд байсуумуу би нээрээ хаагууур явжийдаг байнааа. уг нь нэг дажгүй сайттай болчуул сайхан л байна

  15. bolor
    April 8, 2011 at 1:21 am

    hi dajgui sanaa bna. bi e-shop-iin marketingiin talaar sudalgaa bichdiimu gj bodjiinoo. oortei chin hamtarch ajillaj boloh yum.

  16. kherlen
    June 22, 2011 at 1:54 pm

    hamtarch ajillay bid oorsdoo belen huwtsas uildwerledeg odor tutmiin neg zagwariin huwtsas neg l baigad dahin zahialgaar hiih bolomjtoi. material ongo uzemj chanariin huwid bid mash sain anhaarch ajilladag baraagaa delguuruuded tawij hudalddag. odoo e delguur sonirhoj baina hamtarch ajillay

  17. Zul
    November 30, 2011 at 9:21 pm

    Хамтаръя Дарханаас нэг хүн байвал бүр сайн Би Эрдэнэтийг хариуцая Гэхдээ Орос хүнсний бүтээгдхүүн гэвэл ямар вэ Өөр зүйл ч бий сонирхвол холбоо бариарай

  18. Zul
    November 30, 2011 at 9:22 pm
  19. Byambaa
    December 28, 2011 at 12:16 am

    Хамтарч ажилна бүх тал дээр чинь туслы тусламж авы харилцах хаяг byambaa.sam@gmail.com

  20. mercy
    December 18, 2012 at 4:12 pm

    e-shop delguur gedgiin utga uchir ni baishinguid orshino..mudaak

  21. January 15, 2014 at 9:15 pm

    smile_kkkk37@yahoo.com hamtrah huselt bn

  22. хундалай
    November 8, 2014 at 10:58 am

    хамтарч хийе. khundalai@yahoo,comд мэйл илгээгээрэй.

  1. No trackbacks yet.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: