Home > Бодрол, Шал хэрэггүй, Шүүмж > Тэсэхгүй нь ээ, зугтмаар байна

Тэсэхгүй нь ээ, зугтмаар байна

January 6, 2011

Би үнэндээ үндсэрхэг үзэлтэн л дээ. Монголдоо төрсөн, монголдоо үхнэ, монгол эхнэр авч, монгол хүүхэдтэй болно. Монгол гэрт амьдрахгүй ч, Монгол маягаар амьдарна. Монгол компанид ажиллаж, Монгол брэндийг төрүүлнэ.

Ингэж л боддог байсан бодол минь өнөөгийн Монголын нийгэмд тодорхой байр суурь эзлээд, дунд нь буцлаад, холигдоод ирэхээр эсрэгээрээ солигдчихдог байна шт. Одоо бол боломж л гарвал гадагшаа гармаар байна, хүнээр хөөлгөж байгаа юм шиг үтэр түргэн Монголоос дайжихыг хүсч байна.

Учир нь Монголд амьдрал алга. Утга учир алга. Үнэлэмж алга, хайр алга, үлгэрлэн зааварлах хүн алга, үндэсний ёс уламжлал ч алга. Юу ч алга. Би мэргэжлээрээ ажиллаж олонд нэртэй алдартай ажилтан болохыг мөрөөдөөд байдаггүй ч, хэний ч дор орохгүй байр сууцтай, хэнээр ч сольшгүй гэр бүлтэй, тэднийгээ хэнээс ч дутаалгүй амьдруулах цалин хөлстэй байхыг л хүсдэг. Цалингаараа байшин машин авна гэвэл үлгэр байх, ямар ч байсан ядуучуудын тоог нэмчихэлгүй, шар нар бор хоногийг өнгөрөөж, хоёр идэхгүй, хоосон хонохыг ихэнх айд өрх гэр бүлүүд хүсдэг. Гэхдээ хамгийн наад захын ингэх боломж ч алга. Чадаж байгаа нөхөд байна гэвүүзэй, би мэднэ. Яаж чадаж байна вэ? Мэдлэг чадвар, ур ухаан туршлага гэхээсээ илүүтэйгээр танил тал, найз нөхөд, мөнгө төгрөг, өглөг зэргийг хардаг нь хэний ч нүдэнд илт. Даргын хүүхэд дарга болдог энэ хязгааргүй эрхэт, хугацаагүйгээр засгийн эрхийг барьдаг  хаант засгийг нуран унагах боломж ойрын хэдэн зуун жил олдохгүй. Тэр тусмаа 76 мангуу ямаатай байсан цагт.

Цагдаа, эмнэлэг, сургууль, цэцэрлэг, ясли, төрийн болон төрийн бус байгууллагууд, их сургуулиуд, номын сан, дэлгүүр хоршоо, үзвэр үйлчилгээний ямар ч газар Монгол хүнийг үнэлэх үнэлэмж байхгүй. Орос найзтайгаа цуг явж байхад Монголчууд надад яаж ханддаг гээч? Гадаад хүн л байвал нүдээ өгөхөөс ч буцахгүй болсон цаг дор Монгол хүн би өөрийн авъяас чадвар, ур ухаанаараа амьдралаа сайн сайхнаар цогцлооно гэдэг нь жинхэнэ “мянгуужингийн үлгэр” мэт сонстох аж.

Монголын иргэд нь ч үүнтэйгээ эвлэрчихсэн. Ямар ч өөрийгөө үнэлэх үнэлэмж байхгүй, худлаа ярьж хулгай хийгээд, эсхүл байгууллагын мөнгөнөөс шомбодох боломж гарвал “үгүй” гэх хүн нэгээхэн ч байхгүй болсон цаг.

Ямар гээчийн үйл лайгаар Монголд төрөвөө.

Ямар насандаа хийсэн үйлийн үрээр Монголынхоо мандан бадарч байсан үед бус хамгийн бохир заваан, шижгийн, шударга бус, боолчлолын, хүй нэгдлийн үед төрчихөвөө.

Шударга зүйл гэж нэгээхэн ч алга байхад, би шударга байгаад яах юм? Донгос л гэе.

Аалз хүртэл биед нь хүрэхээр арвалздаг гэдэг, харин Монгол хүн таны бие /утаа униараас эхлүүлээд/, сэтгэл санаа /хавчлага, гадуурхал, доромжлол/ , мөрөөдөл /хөдөлмөрийн мөлжлөг/-ийг тань энэ Монгол улс устгаж байгааг та хараач.

Зугт, амьд дээрээ хилийн дээс алх.

Холбоотой бичлэг Санакая, болон Эрхэмээ нар

Advertisements
%d bloggers like this: