Home > Уриалга > Босоцгоо миний дарлагдсан Өвөр Монгол

Босоцгоо миний дарлагдсан Өвөр Монгол

Өвөр Монголд сурдаг 2 Монгол оюутанг Монголчууд маань Өвөрчүүдээ өмөөрчээ гэж үзэж байгаа, а Хятадуудын үзэж байгаагаар бол нийгмийн амгалан тайван байдлыг алдагдуулахаар уриалан дуудсан, тухирсан гэх шалтгаанаар Хятад даяар эрэн сурвалжилж байгаа юм байх.

Уг дууны үгийг видеоны хамт хүргэж байна.

Би энэ хорвоог үзэн ядна

Энэ амьдрал эрээн бараан нулимс хатна

Ингэж бодохоор элдэв муу совин татна

Чадалтай нь чадалгүйгээ дээрэлхэж байдаг сонин хачин

Босоо энэ хоёр үүрдийн хосоо үнэн ёсоо

Нийгэм журмын харанхуйд дарагдсан миний өвөр монголчууд

Нэг нэгнээсээ дээгүүр гарах гэж мэдрэл алдан шонхолзоод

Харин Хятадын өмнө болохоор тонголзоод дэрэвчихээд

Эрх чөлөө хайран сайхан нутаг шороо эвдэрсэн мэт өнгөлзөнө.

Арван золдугаар зуунаар төлжиж хорин нэгэн зууныг далдруулсан

Арван хэдхэн настай балчир нас шиг минь өвөл Монгол

Одоо босох болсон шүү Өвөр МОнгол Эсвэл одоо тасрах нь ээ

Хятадуудад идэгдэн сууж бидний нас барах нь ээ

Эзэн Чингис өвөг дээдэс иртэй  баатар Монгол ястнууд

Өдий ч гэсэн бидний дээрээс харж  л суугаа үзэж л суугаа

Энэ бидний гар дээр хайран Монгол үндэс мөхөх нь ээ

Энэ бидний өвөр дээр харин Монгол удам тасрах нь ээ

 

Босоцгоо миний дарлагдсан өвөр монгол

Босоцгоо миний торлогдсон өвөр монгол

Босоцгоо миний маллагдсан өвөр монгол

Монгол ястны уухай биднийг дуудаж байгаа босоцгоо /2 удаа

 

Ахан дүүс халх хүмүүс биднийг хужаа гэж дууддаг

Аа яахав зүгээр дууддаг бизээ л гэж би боддог

Үнэндээ тийм биш тэдний санаа биднээс тэрсэлсэн

Үлгэр түүхээ мартаж биднийг тэрсэлсэн

Эцэг дээдэс бүрт чоно оршин амьдарч байгаа газар азийн нуруу ч гэсэн

Тэд нар биднийг зовлого хүүхэд шиг санаж гэнэ

Төрөл гарал биднийг хужаа гэж шууд л дээрэлхэнэ

Орос хүний гараар та нар загас бариулж

Ялгаа байхгүй бид нар муусайн хятадаар бариулж

Уудам талд тариа тариулж улам цааш нь бид хумсаа тайруулж

Учир гэвэл ийм л байна бид нар заяа нэгтэй Монгол

Ахан дуус гэдэг байна уу бид нар хаяа нэгтэй Монгол

Одоо бид үүнийг ярих цаг биш босоцгоо

Одоо бид нар санаа нэгтэн босох цагаа сонгоцгоо

Дахилт / 2 удаа

 

Нэг мянга есөн зуун дөчин долоо

Нийгэм журмаар өөртөө зассан нохой долоо

Тэр л цаас энэ Хятадууд биднийг дарласан дарласан

Эрх чөлөөний наран үүлэн цаагуур баларсан баларсан

Мэхлэгдсэн монгол цус минь цээжин дотор буцалж байнав

Тамирдсан Монгол мөхөх гэнээ эзэн чингис хаана байнав

Туулсан салхи шиг морьт цэргийн тань анхны эгнээнд би жагсъя

Түүхэнд үлдсэн хүн чулуу шиг хүн чулуу шиг шөнийн хэвтүүл би зогсъё

Бид нар чинь өргөн уудам Монголчууд бидний санаа нийлэн

Өршөөх соёрхолоо авна биздээ

Бидэнд эрх чөлөөний шинэ агаараар амс хийяаа

Бид хүсэж тусгаар тогтнохыг хүсэж байна

Зорьсон зүйлээ тэмцэж байгаад ямар ч байсан би буцахгүй

Зурсан зураг энэ л хэмээн ноомой сууяаа гэж  би хуцахгүй

Өөрсдийнхөө гараар бид шинэ хилийн шугамаа зуръя

Өнгөрсөн зууны түүхийг дээд тэнгэрийн зарлигаар урья

Дахилт / 2 удаа

 

Өвөр Монголчууд ч өрөвдөлтэй ард түмэн юм. Монголчууд бид чинь муу Өвөр Монголыгоо Хятадын харъяанд байдаг улс хэмээн үзэн ядаж, хараадаг. Яс юман дээрээ нөгөө муу Өвөр Монголчууд маань л Монгол соёлоо хадгалж үлдэх гэж дээл хувтасаа өмсөж, хөгжим соёлоо сурталчилж байгаа харагддаг.

 

Үнэхээр босох, тусгаар тогтнох цаг нь болсоон хө. Дуулаад бай, тэмцээд бай. Тэмцэлд тань амжилт хүсье.

 

Advertisements
Categories: Уриалга
  1. December 13, 2014 at 11:34 pm

    The member forums are also a good source of information for not onlpy novicxes but also retailer who
    wish to expand their product lines. A last minute travel deal is also aan area where you as
    the traveler can score big. Women’s clothing has been one of
    the popular demands in the e-commerce industry.

  2. December 14, 2014 at 5:27 am

    Designer handbags are in grea use these days as it is not
    just stylish bbut alpso functional. Instead of using expensive toothpastes,
    you can actually use baking soda directly to clean your teeth aand gums.

    You can put in a piiece of foam that is taller than the container in order tto make it easier to arrange flowers with shorter stems.

  1. No trackbacks yet.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: