Home > Бодрол, Интернэт, Мэдээлэл, Уриалга > Бусдыг хохироосон ардчилал байх ёсгүй

Бусдыг хохироосон ардчилал байх ёсгүй

January 5, 2011

Саяхан нэг сүржин нэртэй, даржин журам гарсныг мэдэж байгаа байх. Албан ёсны нэр нь “Харилцаа холбооны сүлжээгээр вэб сайтын үйлчилгээг эрхлэхэд баримтлах түр журам” гэдэг ажээ. Энэ нь бүтэн 6 бүлэг олооон гэгчийн зүйлтэй өргөн журам болсон боловч үүнийг би нэг өгүүлбэрээр л тайлбарлаж чадахаар байна.

“Чиний эрх бусдын эрхээр хязгаарлагдана буюу бусдыг хохироосон ардчилал байх ёсгүй”

Үнэхээр ийм хууль л Монголд хэрэгтэй байсан юмаа Монголын интернэт ашиглагчид маань /тэр тусмаа бизнэтвөрк-н мембэрс/ харин уг журмыг эсэргүүцэн эгдүүцэцгээгээд байх юм. Гэмт хүн гэлбэлзэнэ гэдэг нь энэ юм болов уу даа. Хэхэ. Гэтэл тэдний маань гол бухимдаад байгаа шалтгаан нь “Миний бичин нийтлэх эрхийг хорьж цагдлаа, хаана ч хэний ч өмнө үгээ хэлэх эрхтэй ардчилсан МУ-ын бүрэн эрхэт иргэн, ардчилсан ёсонд баймааргүй маш шударга бус журам баталлаа” гэх.

Үнэндээ надтай санал нийлж энэхүү журмыг дэмжиж байгаа хүн ховор л байгаа байх л даа. Би энэ журмыг ихээхэн олзуурхаж хүлээн авсан.  Гэхдээ хэрэгжиж чадах, хяналтыг жинхэнэ стандарт жишгээр нь тавьж чадна гэдэг бас эргэлзээтэй л санагдаад байгаа юм.

Зарим, сайт блогууд дээр үнэхээр хэрээс хэтэрч доромжилсон, ёс бус хэллэг агуулсан, нийгмийн амгалан тайван байдлыг алдагдуулах хэмжээний өдөөн хатгасан, тухирсан үг хэллэг агуулсан, садар самууныг сурталчилсан үг хэллэг харагдаж л байдаг.Тэр тусмаа залуусын ордог ихэнх сайтуудаар. Ихэвчлэн порно кино татдаг варезуудаар.

Одоо бараг ихэнх варез сайтуудад садар самуун сурталчилсан зүйлс агуулагдаж байгаа. Үүний хамгийн гол төлөөлөгч нь монголын минь хамаг охид залуучуудыг минь “заазуурдаж” хаясан нөгөө заазуурком. Хамаг л олигтой өөдтэй охид залуучуудын зургийг элдэв янхан банзлаар нь гарчиглаж тэнд аплоод хийсэн байдаг. Манай хамаатны жаахан охины зураг, найзын найз охин, америкд сурдаг багын найз, мөн удаан уулзаагүй бие биеэ мартахаа шахсан танилуудынхаа зургийг тухайн сайтнаас олж харж болно. Гол нь маш онцгүй тодруулгатайгаар. Зүгээр л хай5, фэйсбүүк, маяспэйс зэрэг сошиал сайтан дахь профайлнаас гусаад эвгүй тодруулга биччихээд тавьчихна. Монголчууд чинь хүний мууд дуртай болсон хойно таньдаг царай харагдах нь уу гэсэн янзтай, хэзээ шинэ зураг нэмэгдэхнүү гэж хүлээж суудаг гэх чинь билээ.

Ингэж цэгцлэх цаг нь болсөөн хө. Харин үүнийг гадаад хост дээр байршуулж, гадаад домайн авсан нөхдүүдийг яаж хянаж цагдах юм бол доо бүү мэд.

Надад бол хэдэн комментуудтайгаа л орооцолдох ноогдох шив дээ. Хэхэ.

Тухайн журмыг эндээс олж үзээрэй.

Advertisements
%d bloggers like this: