Home > Копи паст, Мэдээлэл > Цаана чинь гайхамшиг болоход ойрхон байна.

Цаана чинь гайхамшиг болоход ойрхон байна.

January 4, 2011

Дэлхийн тахал гэгддэг ХДХВ/ДОХ-ын вирусыг матрын цус саармагжуулж, идэвхигүй болгодог гэж Австралийн эрдэмтэд тогтоожээ. Гүэмөн сайханаа.

Австралийн эрдэмтэд матрын цус ХДХВ/ДОХ-ын вирусийг идэвхгүй болгодгийг судалгаагаар тогтоожээ. Судалгааны багийн ахлагч доктор Адам Бриттон энэ талаар мэдээлэл хийхдээ матрын цус БЗХӨ-ийг устгах чадвартай хэмээн онцолсон байна. Матрын цусны эд эс өвчний вирусийг хэрхэн устгадаг вэ гэсэн сэтгүүлчдийн асуултад тэрбээр “Энэ амьтны дархлаа онцгой хүчтэй. Иймээс матарт ХДХВ/ДОХ-ын вирусийг халдаахад өвчилдөггүй байна. Вирус богино хугацаанд устаж идэвхгүйждэг” хэмээн хариулжээ.

АНУ – ийн экспэрт Mark Merchant мөн ажил дээр хамтран ажилласан ба тэд хойд нутгийн давсны болон цэвэр усны матрууд дээр туршилт хийжээ. Тэд ямар нэг сөрөг нөлөөгүйгээр ХДХВ/ДОХ болон бусад өвчнийг эдгээх болно гэж үзэж байгаа юм. Олон амьтад дээр туршилт хийсэн боловч хамгийн хүчтэй Анти – бактериал цустай амьтан матар болохыг тогтоосон юм. Гэвч энэ нь хараахан хүнийг эдгээнэ гэсэн үг биш, матрын цусны бүтэц хүнийхтэй эрс ондоо учир хүний биед шууд хийж болохгүй. Тэд эхлээд матрын цусаар эмийн бэлдмэл хийж үзэх болно гэжээ

Эх Сурвалж

Advertisements
%d bloggers like this: