Home > Шал хэрэггүй > Монки.мн-д оруулсан шүлэг.

Монки.мн-д оруулсан шүлэг.

January 3, 2011

Гунигаар инээсэн нүдийг чинь мөрөөдлөөр илбэнэ, миний гар

Гутралаар дүүрсэн царайг чинь  хүслээр дүүргэнэ, миний бодол

Харууслаар эгшиглэх хоолойг чинь яруугаар эгшиглүүлнэ, миний ам

Хариу тус юу ч нэхэхгүй ээ, хэзээд би чиний найз

 

Зовох үед чинь хажууд тань байж, жаргалыг дуудна, миний сэтгэл

Зорилгогүй үед тань дэргэд чинь байж, чиглүүлэгч болно, миний зүтгэл

Бачуу өвлийн жихүүн үдэш, дулаацуулна чамайг, миний гар

Баярлалаа гэх хэрэггүй дээ, хэзээд би чиний найз

 

Архидах үед хундага тулгах, бэлтэй найз би байна.

Авгайдаа гардуулахад “дотоож” аваачих, бичил худалч би байна*

Гарахад түлхэх, ороход татах, билетчин найз би байна

Ганцаардах үед чинь хажууд тань байх, бирд найз би байна

 

 

* “Шинэ Үе” продакшны хошин шогийн хэсэг. Бооёо-д бүх найзууд нь улаан дотоож аваачиж өгөөд, нөгөөдөх нь олон улаан дотоожтой болчихдог.