Home > Бодрол, Шүүмж > Доголдсон Моби ба Шогтсон Юнител

Доголдсон Моби ба Шогтсон Юнител

January 1, 2011

Шинэ жилийн баяр маань урьд жилүүдийнх шигээ л сайхан болж өнгөрөв. Харин энэ жил үүрэн телефоны компаниудын мессеж үйлчилгээ маш их доголдсоныг хэлмээр санагдлаа. Жишээ нь Юнител компаний мессеж үйлчилгээ огт болохгүй, 12 сарын 31-ий өглөөнөөс эхлээд л гадаад руу мессеж бичих үйлчилгээгээ хаасан уу яасан, болохгүй байсан, операторууд нь утсаа авахгүй шогтож бултаад л. Дараа төлбөрт үйлчилгээтэй хэрэглэгчидийнх харин зүгээр байсан нь хэрэглэгчидээ ялгаварлан гадуурхсан явдал гэж үзэхээр байлаа. Мобикомын хувьд бүр 31-ий өглөө л “Мэндчилгээгээ эртхэн явуулаарай, сүлжээний доголдол гарч магадгүй, өөр бусад үйлчилгээнүүдийг авах боломжгүй” гэсэн анхааруулга маягийн мессеж ирсэн. Би тэр дор нь л санаалаад өглөө 11 цагийн үед шинэ оны мэнд хүргээд амжив шт. xD

Ер нь бол Монголд үүрэн телефоны үйлчилгээ маш үнэтэй байдаг мөртлөө үйлчилгээ нь сэтгэлд хүрэхгүй байгаа нь хэн бүхэнд ил тод, үнэн зүйл юм. Аддманз миний толгойд ийм бодлууд явдаг юм.

  • Тэмдэглэлт өдрүүдээр мессеж үйлчилгээ, дуудлаганы үйлчилгээ ихэсдэг учир, компаниуд үүнд эртнээс бэлдэж, нэмэлт үйлчилгээ, боломжуудыг гаргаж ирэх шаардлагатай байна. /урьдчилж мэндчилгээг нь хүлээж аваад  /сонголтуудаас нь сонгож ийм ийм дугаар луу, тэдэн цагт явуулна гэх ч юмуу/ цаг нь болохоор тохируулсан дугаарууд руу нь явуулдаг ч юм уу, тусгай мэндчилгээний багц үйлчилгээ ч гаргадаг юмуу/. Тэгэхгүй бол цагаан сар, шинэ жилээр л мэнд хүргэх нь байтугай, яаралтай гал түймэр, хулгай дээрэм гарвал гар утсаараа зөвхөн тухайн этгээдийн тархин дундуур буулгахаас өөр хэрэглээ үүсэхгүй шинжтэй.
  • Монголд үүрэн телефоны Жи Эс Эм, Си Ди Эм Эй гэсэн хоёр төрлийн үйлчилгээ байдаг. Үүнийг холбогдох хуулиар нь нэг болгох хэрэгтэй. Би Моби дугаараа Жи-ээр солих гэхээр наад зах нь утас, сим, бусад зүйлсийг цогцоор нь авах хэрэгтэй болох юм. Энэ бөөн зарлага гарлага. Гадаадад бол нэг л стандартыг мөрддөг. Моби уур хүргээд байвал дугаараа хаалгаж  орхиод Жи-ийн дугаар ч юмуу Скайтелийн дугаар авчих жишээтэй.
  • Хэрэглэх байдал, насны ялгаагаар нь сегментэлж тохирсон багцыг нь гаргаж байгаа /Ай Ди, Бэ, Мобикарт, Допин, Ди хорь, Жи-10 гм/ нь хэдий сайшаалтай боловч энэ нь бүх хэрэглэгчдэд таалагддаггүй. Жишээ нь би Зоне160 барьдаг ч Бэ-ийн найзын үйлчилгээ, мессеж үйлчилгээг авахыг хүсдэг. Гэхдээ би дугаараа сольмооргүй байдаг. Бүгд нэг ижил түвшингийнх байх хэрэгтэй болов уу. Платинюм дугааруудаас бусад нь.

Ямх бодлоороо би ялгуусан амжилтыг ундруулна.

Аддманз буюу Админ

Categories: Бодрол, Шүүмж